Thursday, March 12, 2015

thumbnail

Нэгдэлжих хөдөлгөөн хэрхэн үүссэн бэ?


1958 оны 3-р сард МАХН-ын 13-р их хурал хуралдаж, нэгдэлжих хөдөлгөөнийг цаашид өрнүүлэх явдал тус орны социалист бүтээн байгуулалтын тулгамдсан асуудал болсныг онцлон тэмдэглээд "ойрын гурван жилд ардын аж ахуйтны ихэнхийг сайн дурын зарчмын үндсэн дээр хоршоолон нэгтгэх нь зүйтэй" гэж заажээ. Ийнхүү нэгдэл байгуулах ажлыг улс аймаг, сумын хэмжээгээр шуурхай зохион байгуулсан байна. Ардын аж ахуйтныг хоршооллох, хөдөө аж ахуйн нэгдэл байгуулах ажил Дарив сумынхны хувьд 1956 оноос өрнөж эхэлсэн аж. Хөдөө аж ахуйн нэгдлийн сайчуудын анхдугаар зөвөлгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх ажил орон даяар хүчтэй өрнөсний улмаас 1956 оны эхээр тус сумын нэгдүгээр багийн ард С.Дампил, Н.Норолхоо, Ж.Нямбуу, Д.Нямаа, Ш.Лодончулуун, Л.Далхаа, Б.Мятав, Ц.Рэнцэн, Н.Дэлдэн нарын есөн хүн нэгдэл байгуулах санаачилга гаргаж, дундын өмчиндеө 3542 толгой мал нийгэмчлэн, социалист хамтын аж ахуйн учдэс суурийг тавьжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн нэгдлийн гишүүд гундынхаа өмч хөрөнгийг арвижуулан хамтын аж ахуйг бэхжүүлэн хөгжүүлэх, нэгдлийн давуу талыг бусдад ойлгуулах, үлгэрлэн манлайлах талаар идэвх санаачилга гарган ажиллаж 1956 оны эцэс гэхэд нэгдлийн гишүүн ерх нэг дахин нэмэгдэж, 84 гишүүнтэй болжээ. 1957 оноос эхлэн нэгдлийн даргаар Түдэвийн дандар ажилласан байна. Сумд анх сайн дурын үндсэн дээр үүсч байгуулагдсан Ундрал" нэгдлийн даргаар сонгогдсон Д.Нямаа сумдаа багшилж байсан тул нэгдлийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Харин Т.Дандар бол албан ёсоор сонгогдсон нэгдлийн анхных нь дарга байжээ. Т.Дандар өдгөө нийслэл хотод амьдарч байна.Тэрээр хуучлахдаа:
-"Тэр үед нэгдлийн дарга нарыг МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дзэд сургуульд курст суулган бэлтгэж байсан. Би 1957 онд тэр курст суралцаж, хөдөө аж ахуйг хоршоолох, нэгдлийн давуу талыг ард түмэнд ухуулах талаар овоо юм сонсоод ирж байсан. Нэгдлийг өргөжүүлэн бэхжүүлэх, малаас ашиглах бутээгдэхүунийг нэмэгдүүлэх, газар хагалж тариа тарих, мал аж ахуйн зарим ажлыг механикжуулах гээд олон ажил шийдвэрлэхийн төлөө зүтгэж явлаа. 1959 онд нэгдлүүд нийлж сумын хэмжээгээр нэг нэгдэлтэй болж, сум-нэгдлийн дарга зг албан тушаал бий болоход аймгийн цэргийн хэлтсийн дарга байсан, залуухан ахлах дэслэгч Банзарын Галиндэв намын илгээлтээр ирсэн юм. Өмнө нь сумын даргаар Лхачингийн Омбо ажиллаж байгаад багийн дарга болж байсан. Б.Галиндэв жил гаруй ажиллаад Шаргын шар Нямхүү сум-нэгдлийн даргаар ирж байсан" хэмээн ярьж билээ.
НЭГДЭЛЖИХ ҮЙЛ ЯВЦ ИДЭВХЖСЭН НЬ: Нутгийн ардууд хоршооллын дээд хэлбэр болсон хөдөө аж ахуйн нэгдлийн давуутай талыг ойлгон дэмжиж, 1958 онд хуралдсан МАХН-ын 13-р их  хурлын шийдвэрийн дагуу нэгдэлжих үйл явц хүчтэй өрнеж  эхэлсэн байна.
1956 онд байгуулагдсан "Ундрал" нэгдэл өргөжин бэхжиж нэг, хоёрдугаар багийн иргэд, айл өрхүүд бүгдээрээ тус нэгдэлд элсэж байсны дээр гурав, дөрөвдүгээр багийн иргэд "Санаачилга", тав, зургаа, долоо, наймдугаар багийнхан "Амжилт" нэгдлийг тус тус үүсгэн байгуулж, "Санаачилга" нэгдлийн даргаар Сүрэнгийн Бадам, "Амжилт" нэгдлийн даргаар Сандуйн Магсар нар анхлан ажиллаж байжээ. Ийнхүү 1958 оны сүүлч гэхэд сумаараа зуун хувь нэгдэлжин ардын аж ахуйтныг хоршооллох зорилтыг амжилттай биелүүлсэн байна. МАХН-аас нэгдлүүдийг аж ахуйн талаар хөгжүүлэн бэхжүүлж, ашиг орлого ихтэй хамтын том аж ахуй болгох зорилтыг тавьснаар нэгдэлжих хөдөлгөөний явцад үүссэн олон жижиг нэгдлүүд нийлж нэгдэх үйл явц улсын хэмжээнд хүчтэй явагдаж, үүний зэрэгцээгээр төр засгаас засаг захиргааны анхан шатны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтад өерчлөлт оруулж эхэлсэн байна. Энэ үеэр 1959 оны хоёрдугаар сард тус суманд бий болсон дээрх -эгдлүүд өөрсдийн сайн дурын үндсэн дээр нэгдэж  176 айл өрх, 354 гишүүнтэй, 3 7400 гаруй толгой малтай том аж ахуй боллоо. Дээрээс багуудыг татан буулгаж, сумдыг засаг захиргааны үндсэн нэгж болгож, сумын тевүүдийг тогтоон өгч, тэдгээрийн хилийн байршлыг шинэчлэн тогтоолоо. Энэ дагуу Дарви сум дахь багуудыг татан буулгаж цомхотгосноор мал аж ахуйн 3 бригадтай болгож, нэгдлийнхээ төвийг  одоогийн сумын төвд суурьшуулжээ.21 өрхийгхамарсан 45 гишүүн элсүүлж 1956 оны гуравдугаар сарын 26-нд Харгана түрүүний эхэнд анхны хурлаа хийж "Ундрал" хэмээн нэрлэсэн нэгдэл байгуулж, даргаар нь Дүгэрийн Нямааг сонгож, дундын өмчиндөө 3542 толгой мал нийгэмчлэн, социалист хамтын аж ахуйн
суурийг  тавьжээ.  Байгуулагдсан   цагаасаа  эхлэн   нэгдлийн   гишүүд дундынхаа өмч хөрөнгийг арвижуулан хамтын аж ахуйг бэхжүүлэн хөгжүүлэх, нэгдлийн давуу талыг бусдад ойлгуулах, үлгэрлэн манлайлах талаар идэвх санаачилга гарган ажиллаж 1956 оны эцэс гэхэд нэгдлийн гишүүн өрх нэг дахиннэмэгдэж, 84 гишүүнтэй болжээ. 1957 оноос эхлэн нэгдлийн даргаар Түдэвийн Дандар ажилласан байна. Сумд анх сайн дурын үндсэн дээр үүсч байгуулагдсан Ундрал нэгдлийн даргаар сонгогдсон Д.Нямаа сумдаа багшилж байсан тул нэгдлийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж Байсан. Харин Т.Дандар бол албан
ёсоор сонгогдсон нэгдлийн анхных нь дарга байжээ. Тэрээр хуучлахдаа: "Тэр үед нэгдлийн дарга нарыг МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын сургуульд курст суулган бэлтгэж байсан. Би 1957 онд тэр курст суралцаж, явах хөдөө аж ахуйг хоршоолох, нэгдлийн давуу талыг ард түмэнд ухуулах талаар овоо юм сонсоод ирж байсан. Нэгдлийг өргөжүүлэн бэхжүүлэх, малаас ашиглах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, газар хагалж тариа тарих, мал аж ахуйн заримыг механикжуулах гээд олон ажил шийдвэрлэхийн төлөө зүтгэж явлаа.

*НЭГДЭЛЖИХ   ҮЙЛ   ЯВЦ   ИДЭВХЖСЭН   НЬ:   Нутгийн   ардууд хоршооллын дээд хэлбэр болсон хөдөө аж ахуйн нэгдлийн давуутай талыг ойпгон дэмжиж, 1958 онд хуралдсан МАХН-ын 13-р их  хурлын шийдвэрийн дагуу их үйл явц хүчтэй өрнөж эхэлсэн байна.
1956 онд байгуулагдсан "Ундрал" нэгдэл өргөжин бэхжиж нэг, хоёрдугаар багийн иргэд, айл өрхүүд бүгдээрээ тус нэгдэлд элсэж байсны дээр гуоав, дөрөвдүгээр багийн иргэд "Санаачилга", тав, зургаа, долоо, наймдугаар багийнхан "Амжилт" нэгдлийг тус тус үүсгэн байгуулж, "Санаачилга" нэгдлийн дяогаар Сүрэнгийн Бадам, "Амжилт" нэгдлийн даргаар Сандуйн Магсар нар анхлан ажиллаж байжээ.   Ийнхүү 1958 оны сүүлч гэхэд сумаараа зуун хувь нэгдэлжин ардын аж ахуйтныг хоршооллох зорилтыг амжилттай биелүүлсэн байна. МАХН-аас нэгдлүүдийг аж ахуйн талаар хөгжүүлэн бэхжүүлж, ашиг врлого ихтэй хамтын том аж ахуй болгох зорилтыг тавьснаар нэгдэлжих хедөлгөөний явцад үүссэн олон жижиг нэгдлүүд нийлж нэгдэх үйл явц улсын хэмжээнд хүчтэй явагдаж, үүний зэрэщээгээр төр засгаас засаг захиргааны анхан шатны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтад өерчлөлт оруулж акэлсэн байна. Энэ үеэр 1959 оны хоёрдугаар сард тус суманд бий болсон дээрх нэгдлүүд өөрсдийн сайн дурын үндсэн дээр нэгдэж 176 айл ерх, 354 гишүүнтэй, 37400 гаруй толгой малтай том аж ахуй боллоо. Дээрээс багуудыг  татан буулгаж, сумдыг засаг захиргааны үндсэн нэгж болгож, сумын төвүүдийг тогтоон өгч хээрийн хилийн байршлыг шинэчлэн тогтоолоо. Энэ дагуу Дарви сум дахь багуудыг татан буулгаж цомхотгосноор мал аж ахуйн 3 бригадтай болгож, кэгдлийнхээ төвийг одоогийн сумын төвд суурьшуулжээ. Төр засгаас орон нутгийн засаг захиргааны удирдлагыг боловсронгуй болгох, хөрөнгө хүчийг хэмнэх зорилгоор 1959 онд улс орон даяар сум-нэгдэл хоёрын удирдлагыг нэгтгэв. Энэ дагуу Дарви сумын анхны Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга, "Ундрал" нэгдлийн зөвлөлийн анхны даргаар, аймгаас намын илгээлтээр ирсэн Банзарын Галиндэв томилогдож, нягтлан бодогчоор нь Пагважавын Батхүүг ажиллуулжээ. Сум-нэгдлийн дарга хэмээх энэхүү албан тушаал зөвхөн 1959-1991 оны хооронд 32 жил үргэлжлээд устаж үгүй болсон албан тушаал билээ. Энэ үед шинээр зохион байгуулагдсан мал аж ахуйн 3 бригадын даргаар Лхачингийн Омбо, Хуушингийн Гүрхүү, Сүрэнгийн Бадам нар ажиллаж эхэлжээ. Мөн энэ үед улсаас ГАЗ-51 маркийн автомашин өгч, Далхаагийн Содном анх жолоочоор ажиллаж, нэгдлийн болон гишүүдийн ажил, үйлчилгээнд үйлчилж эхэлсэн байна. Ийнхүү гар нийлсэн удирдлага, хамт олон нэгдлээ аж ахуй, зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, гишүүдийн хөдөлмөрийг зөв зохион байгуулж, хийснийх нь хэрээр хөлс олгон, нийт гишүүдийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, гишүүн бүрийг нэгдлийнхээ үйлдвэрлэлд бүрэн оролцуулах, нийгмийн өмчинд социалист ёсоор ханддаг болгон хүмүүжүүлэх, нэгдлийнхээ төвийг барилгажуулан тохижуулах, түүнчлэн малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, өөртөө байгаа нөөц бололцоог ашиглах замаар нэгдлийнхээ мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, зарим үйлдвэрлэлийг механикжуулах, мөн газар тариаланг хослуулан хөгжүүлэх зэрэг нэн чухал олон зорилтуудыг өмнөө тавьж, дэс дараатайгаар хэрэгжүүлж иржээ.
*НЭГДЛИЙН ӨРНӨЛ: 1960 онд засагзахиргааны зохион байгуулалтаар Овоот сум татан буугдахад Овоот сумын "Хамтын хүч" нэгдлийн нэг, хоёрдугаар бригадын гишүүд Хасагжаргалан сумд очиж, мал сүрэг, эд, аж ахуй, хөрөнгө нь тус "Ундрал" нэгдэлд шилжиж иржээ. Энэ үед "Ундрал" нэгд&л 493 өрхтэй, 2000 гишүүнтэй, 69138 толгой малтай, нэг сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болсон байна.
Ийнхүү "Ундрал" нэгдэл томорсноос мал аж ахуйн 5 бригадтай, туслах үйлдвэрийн нэг бригадтай болж зохион байгуулагдсаны гадна нэгдлийн үйлдвэрлэл үйлчилгээгхариуцсан орлогч дарга, ерөнхий болон туслах нягтлан бодогчийн орон тоотой болжээ. Энэ үеэс сум нэгдлийн даргаар Чойндонгийн Нямхүү, орлогч даргаар Жагдагын Магсаржав, ерөнхий нягтлан бодогчоор Пагважавын Батхүү, туслах нягтлан бодогчоор Жамбажавын Жигжид нар, нэгдүгээр бригадын даргаар Лхачингийн Омбо, хоёрдугаар бригадын даргаар Пүрэвжавын Цэгмид, гуравдугаар бригадын даргаар Хуушингийн Гүрхүү, дөрөвдүгээр бригадын даргаар Галсанчоймболын Бүдрагчаа, тавдугаар бригадын даргаар Дондогийн Базаррагчаа, туслах үйлдвэрийн даргаар Баярын Халтар нар ажилласан байна. Овоот сумаас шилжин ирсэн эд хөрөнгөтэй хамт бас нэг ГАЗ-51 машин ирснээр "Ундрал" нэгдэл хоёр автомашинтай болж хоёрдахь машины жолоочоор Ядамын Доржготов ажиллажээ. Ингээд 1960 оны эцэс гэхэд 60 гаруй мянган толгой малтай, 743600 төгрөгийн үндсэн хөрөнгтэй, 568500 гаруй төгрөгийн мөнгөн орлоготой, 493 өрх, 709 гишүүнтэй хамтын том аж ахуй болон хөгжиж, нэгдпийн гишүүд нийгэмдээ 103300 гаруй хөдөлмөр өдөр бүтээж, нэг хөдөлмөр өдөрт 3 төгрөг 20 мөнгө олгож, дунджаар нэг гишүүнд 467 төгрөг,   нэг өрхөд  671   төгрөг хөдөлмөрийн  хөлсөнд  нь  оногдож байжээ.

Subscribe by Email

Follow Updates Articles from This Blog via Email

No Comments