Бүсгүй 2011 онд нөхөрт гарсан бөгөөд дөрвөн жилийн дараа үгээ хэлээд салгаж өгнө үү хэмээн өмгөөлөгчид хандсан гэнэ. Энэ дөрвөн жилийн хугацаанд тэрбээр нар жаргахыг хүлээн бие засч чадахгүй суудаг байсан аж. Энэтхэгийн хуулиар бол эмэгтэй хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, санхүүгийн хүнд байдалд орсон гэдэг нь шүүхээр тогтоогдвол гэр бүл цуцлуулах өргөдлөө өгөх эрхтэй болдог билээ.
Энэтхэгийн ард иргэдийн 60 гаруй хувь нь одоог хүртэл гудамжинд бие засдаг хэвээр байгаа юм. Шөнө дөлөөр бие засах гэж яваад хүчиндүүлсэн тохиолдол олон байдаг гэнэ. Саяхан явуулсан судалгаагаар Энэтхэгийн олон хүн гар утастай ч гэртээ жорлонгүй байгаа нь тодорхой болжээ.
September 10, 2017
Tags :
Сонин хачин
Subscribe by Email
Follow Updates Articles from This Blog via Email

No Comments