Monday, September 11, 2017

thumbnail

Ерөнхийлөгч Х.Баттулга-н Шаардлагыг Үл тоон биелүүлээгүй хүмүүст аюулын сануулга өгч эхэллээ


Монгол улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадын оффшор бүсэд мөнгөө хадгалуулсан хүмүүст 49 хоногийн дотор мөнгөө татаж, өөрийн орны банкны дансанд байршуулах хугацаатай үүргийг өнгөрсөн 7-р сарын 24-ний өдөр өгсөн билээ. Яагаад чухам 49 хоног гэсэн нь эртний уламжлалт шашны сүсэг бишрэлээс ч улбаалсан байж болох.
Монголчуудын уламжлалт буддын шашны үзэл онолоор 49 хоног гэдэг нь төрөл арилжих хугацаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүн нас барснаас хойш дараагийн төрлөө авах хугацаа юм. Энэ хугацаанд сайныг сэтгэж, буян сайн үйлдсэн бол сайн төрөл авдаг. Сайныг үл санаж, буян сайтар үйлдээгүй нь муу төрөл авдаг гэлцдэг.
Оффшор бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлсэн билээ. Тэдний дотор улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид ч цөөнгүй байгаа.
Жишээ нь, Сангийн сайд асан Я.Очирсүх, "Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, "Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, "Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нар нууц данстай нь илэрлээ хэмээн өмнө нь мэдээлж байсан. Панамын мэдээлэлд бас УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Ч.Батзориг, С.Баярын охид болох Б.Нандин, Б.Бадамханд нарын нэр ч байгаа юм.
Мөн зарим улстөрчдийн хамсаатан, гэр бүлийн гишүүд оффшор бүсэд данстай бөгөөд нэг бус нэлээд хэдэн компанид хувь эзэмшдэг байх магадлалтай байгаа аж.
Тэгвэл Ерөнхийлөгчийн заасан 49 хоног дотор багтаан гадаадын оффшор бүсээс мөнгөө татаж, Монголдоо оруулж ирсэн хүмүүс өршөөл ивээлд багтах бөгөөд харин уг заасан хугацаанд амжуулаагүй олигархиудын дансыг илрүүлэн, байршсан хөрөнгийг хураах хүртэл арга хэмжээ авах нигууртай байна.
Одоогийн байдлаар, заасан 49 хоногийн хугацаанд оффшор бүсээс хэн хэн мөнгөө нааш татаж байршуулсан талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Бодвол ихэнх нь татаж, улсынхаа банкинд байршуулаа байлгүй дээ.
Харин хэнэгггүй зан гаргаж, Ерөнхийлөгчийн тушаалыг үл тоон басамжилсан байдлаар хандан мөнгөө оффшороос татаагүй байгаа хүмүүст аюулын харанга дэлдэж эхэллээ. Тэдэнд өгсөн 49 хоногийг "хурааж” дууслаа. Ум ма ни бад ми хум...
Д.Мигаа
Эх сурвалж: Breakingnews.mn

Subscribe by Email

Follow Updates Articles from This Blog via Email

No Comments