Германы далайд гарцгүй Дуйсбург хотод 16,68 метр өндөр элсэн шилтгээн барьсныг энэ есдүгээр сарын 1-нд Дээд амжилтын Гиннесинй номын шүүгчид үзээд бүртгэж авсан байнаЭнэ баримлыг олон орны дизайнеруудын баг гурван долоо хоногийн тургш бүтээхдээ 3860 тонн элс ашиглажээ.Энэ ажлыг аялал жуулчлалын Schauinsland-Reisen компани санхүүжүүлж бүтээсэн гэнэ. 2016 онд бас ийм том элсэн шилтгээн босгохоор элс ус, ашиглан хийж байсан ч амжилтгүй болж байжээ. Уран барималч Лукас Брюггеманн өмнөх жилийнхээс мянга гаруй тонн элс хэрэглэсэн гэж мэдэгджээ. Үүний өмнө энэ оны хоёрдугаар сард Энэтхэгт бас ийм элсэн шилтгээн босгож дээд амжилт тогтоож байсан ч германчууд энэ амжилтыг эвдсэн байна. Энэтхэгчүүд Пури хотод 14,84 метр өндөр “Алтан элсний урлагийн сургууль” нэртэй браимлыг 10 хоногт амжиж барьж байжээ.
September 10, 2017
Tags :
Сонин хачин
Subscribe by Email
Follow Updates Articles from This Blog via Email



No Comments