Tuesday, October 17, 2017

thumbnail

Зөвлөлт Хятадын харилцаа хүйтрэх үеийг Ю.Цэдэнбал тун ч овжноор ашигласан юм..



Ю.Цэдэнбалын шийдвэрээр Хятадуудыг бөөн бөөнөөр нь Монголоос хөөж байгааг Н.С.Хрушев сонсоод тэр дор нь Ю.Цэдэнбал руу утас цохиж: -...Арай ч ийм арга хэмжээ авж болохгүй байх. Олон улсын хэмжээнд танай ч, манай ч нэр хүнд унаж мэднэ. Ийм дээрээ тулах шаардлагагүй гэхэд,

Ю.Цэдэнбал: -Нөхөр Никита Сергеевич Хятад Монгол хоёрт эртнээс шийдэгдээгүй нэг асуудал байдаг юм. Бүүр эртний хэрэг л дээ. Гэвч хуучраагүй. Түүнийг яг энэ цаг үед л шийдэх хэрэгтэй байна гэж хэлсэн байдаг.

Үүнийг сонссоны дараа Н.С.Хрушев: За за, Монголчуудын олон зуун жилийн асуудал юм байх. Үүнд бид оролцох шаардлагагүй. Ю.Цэдэнбал өөрөө мэдээд шийдэг. Мөн бидэнд Монголд байгаа хэдхэн Хятад биш, Монголын урд байгаа тэрбум шахам Хятад л хамаатай. Гэхдээ Капица чи Цэдэнбалыг сайн ажиглаарай гэж надад хэлсэн юм...

Ер нь Ю.Цэдэнбалд нэг ер бусын чанар байсан нь ах дүүгийн эвдэршгүй ган бат найрамдал мандтугай гэсэн нэрээр халхавч хийж тусгаар тогтнол, эрх чөлөөгөө баталгаажуулаад зогсохгүй, үсрэнгүй хөгжлийг эх орондоо бий болгож чадсан. Одоо бодоход энэ нь түүний биднийг байга давдаг уран мэх нь байж л дээ... Гэвч 1970-аад оны дунд үеэс Ю.Цэдэнбал гэнэт өөрчлөгдөж эхэлсэн. Гадаад нэр хүнд нь өсөхийн хэрээр түүний зан ааш хувирч эхэлсэн. Жишээ нь 1978 онд хоёр ч анхаарал татахуйц хандлага гаргасан байдаг. Тодруулбал, 1-р сарын 29-нд хэвлэгдсэн Олон улсын сэтгүүл дээр Ю.Цэдэнбал "Бид нэгдүгээрт үндэсний эрх ашгаа эрхэмлэнэ дараа нь олон улсын эрх ашгийг ярина" гэсэн утга бүхий өгүүлэл хэвлүүлжээ. Үүний дараа буюу 7-р сарын 26-нд хуралдсан МАХН-ын ТХ-ны УТТ-ны хурал дээр манай элчинд хандаж: -Юм болгон дээр та нарыг дуурайж чадахгүй. Манай нөхцөл танайхаас өөр гэж хатуу хэлсэн байдаг. Дээрхээс гадна өөр олон ч зүйл бий...


Ингэснээр Ю.Цэдэнбалын Зөвлөлттэй харилцах харилцаа өөрчлөгдөж, түүнийг огцруулах асуудал хөндөгдөж, 1981 оноос эрчээ авж, улмаар 1984 оны 08-р сарын 23-нд бүх албан тушаалаас нь зайлуулсан байдаг.

М.С.Капица: "Дипломатчийн тэмдэглэл" ном 187-р тал

Subscribe by Email

Follow Updates Articles from This Blog via Email

No Comments